Эден Азар-н тухай

#1
Image

1991 оны 1 сарын 7 -нд Бельги улсын Ла Луйьере хотод Тэрри Азард болон Каринегийн гэр бүлийн ууган хүү болон хорвоод мэндэлж байжээ. Тэрээр доороо гурван эрэгтэй дүүтэй бөгөөд Торган, Килиан, Этхан Азар нар. Түүний аав ээж Тэрри, Карине нар хоёул мэргэжлийн хөлбөмбөгчин байсан. Аав Тэрри Бельгийн хагас мэргэжлийн лиг болох 2-р дивизоны нэгэн багт хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч хийдэг байсан бол ээж нь Бельгийн эмэгтэйчүүдийн 1-р лигт довтлогчийн байрлалд тоглодог нэгэн байж. Бүр сонирхолтой нь Карине Эденийг 3 сар хүртэл нь хөлбөмбөгөө тоглож явжээ. Эден Азар 4 настайгаасаа Рояал Стейд Брайнос хэмээх нэртэй академид элсэн хөлбөмбөг тоглож эхэлжээ. Түүнийг академийнх нь дасгалжуулагч хожмоо "бурхнаас өгсөн бэлэг" хэмээн ур чадварын тодорхойлсон байдаг байна. Мөн гэрийнхэн гадаа ердөө 3 метрийн зайд бэлтгэл хийх хөлбөмбөгийн талбай байдаг байсан тул тэрээр дүү Азар нарынхаа хамтаар нүхээр нь шурган орж бэлтгэл хийж, хөлбөмбөгөө тоглож ур чадвараа хөгжүүлдэг байжээ. Багаасаа л Эден Азар Францын алдарт хөлбөмбөгч Зинедин Зиданы тоглолтыг үзэн шүтэн биширч өссөн бөгөөд телевизээр болон сошиалоор бичлэгийн үздэг байжээ. Рояал Стейд Брайнос академидаа 8 жилийг өнгөрүүлсэний эцэст 12-тойдоо Тубиз клубын хүүхэд залуучуудын багруу явав. Тэнд тэрээр олон улсын скаутуудын нүдэнд өртөж эхэлжээ. Тубизийн хүүхдийн багт хоёр улирал тоглосны эцэст Францыг зорьж Лилльд очжээ. Аавтай нь зөвшилцөж шинэ залуу тоглогчийн гэрээгээр тоглож байжээ. Хоёр жил залуучуудын багт тоглосны эцэст Эден үндсэн багт 16 настайгаасаа тоглож эхэлжээ. 21 хүртлээ энэ клубд тоглохдоо Францын лиг 1-т түрүүлж, шилдэг залуу тоглогч болог шилдэг тоглогч зэрэг хувийн бүх шагналын хуу хамасныхаа дараа Будант Албионыг зорьж Лондонгийн цэнхэрүүдэд нэгдсэн. Тэгээл .....
Эдены хувийн амьдрал гэвэл 14-тэйгээсээ Натача Ван Хонекэр хэмээх охинтой үерхэж эхэлжээ. Хосууд 2010 онд анхны хүүхдээ өлгийдөн авч, 2012 онд хуримаа хийсэн, 2013,2015 онуудад хоёр болон гурав дахь хүүхэд нь төрсөн. Түүний аав ээж өдгөө спортын шинжлэх ухааны багш хийдэг, 3 дүү нь харин хөлбөмбөгчин. Эдены тоглолтын хэв маяг бүтээлч, хурд, хууралт, дамжуулалт сайтай супер тоглогч. 💪
Англид Челсид 2012 онд ирээд өдийг хүртэл яаж тараасныг нь та бүхэн мэдэх болохоор орхисон шүү.🔥
Image


Image


Image


Image


God is a DJ

Return to “Олон улсын хөлбөмбөг”

cron