Покер-т хэрэглэгддэг үг хэллэгүүд

#1
All-in – бүгдийг хийх (бүх хасаагаа буюу тухайн ширээн дээр байгаа өөрийнхөө хасаагаар бооцоо тавих)
Bad beat – бүтэлгүй оролдлого (сул модтой тоглогчидтой тоглож байна хэмээн эндүүрч ялагдах)
Bankroll – тухайн хүн зөвхөн покер тоглох зорилгоор зарцуулж байсан мөнгөн дүнгийн хэмжээ
Bet – бооцоо тавих (тухайн тоглолтонд оруулах хасааны хэмжээ)
Bet for value – банкны хэмжээтэй харьцуулан бооцоо тавих
Blind – ул (албан хүчээр тавих бооцоо)
bluff – буудах (магадлалаас үл хамааран эсвэл айлган сүрдүүлэх байдлаар их хэмжээний хасаагаар бооцоо тавих)
board/community cards – газарт эргэх/нийтийн хөзөр
bottom pair – хамгийн бага хос
top pair – хамгийн том хос
button/dealers button – эзний тэмдэг (хэн хожсоноос үл шалтгаалан нар зөв эргэн ажил хийх бөгөөд тухайн тоглолтын эзнийг таних буюу дарааллыг сануулах тэмдэг)
call – орлоо (өмнөх тоглогчийн хийсэн хэмжээтэй дүйцэх бооцоо тавих)
check – эндээ (өөрийн бооцоо нь өмнөх тоглогчийн хийсэн хэмжээтэй дүйцэж байгаа тохиолдолд хасаа нэмж хийхгүй байх)
check-raise – эндээ эсвэл өсгөлөө (өөрийн бооцоо нь өмнөх тоглогчийн хийсэн хэмжээтэй дүйцэж байгаа тохиолдолд хасаа нэмж хийхгүй байх, эсвэл өмнөх тоглогч бооцоог өсгөсөн тохиолдолд түүний хийсэн хэмжээтэй дүйцэх бооцоо тавих)
chip/chips - хасаа
draw out – азаар хожих (жишээ нь 3 ижил модтой тоглогчийн хийсэн их хэмжээний бооцоог хийж тоглолтонд оролцон модоор илүүрхэн хожих)
effective odds -
implied odds -
expectation -
favourite – өөрийн дуртай гарын хөзөр
fill – мод нийлж Full house-тай болох
flat call – бооцоог өсгөлгүй тоглолтонд оролцох
flop – флоф (газарт эргэх эхний гурван хөзөр)
flush – ижил өнгө
fold – буулаа (өмнөх тоглогчийн хийсэн бооцоог хийхгүйгээр буун өгч тоглолтоос гарах)
four of a kind – дөрвөн ижил
turn – тюрн (газарт эргэх дөрөвдэх хөзөр)
river – ривер (газарт эргэх хамгийн сүүлийн хөзөр)
gut shot/inside straight – дараалсан мод нийлэхэд нэг хөзөр дутах жишээ нь 9-x-7-6-5.
heads-up – халз тогтолт
kicker – амбаардах (жишээ нь АА953 гэсэн модтой бол та тамгын хостой, таны 9 хөзөр амбаардагч болно. Мэдээж таны өрсөлдөгчийн амбаардагч мод 9 хөзрөөс бага байх тохиолдолд шүү дээ. Таван хөзөр нийлүүлж тоглодог покер буюу Hold’em, Stud болон Omaha зэргийн хувьд Дараалсан, Өнгө ижил болон Фүүл хауз модонд амбаардагч хөзөр байдаггүй.)
limp-in – улны бооцоог өсгөлгүйгээр тоглолтонд оролцоцгоох
muck – хаялаа (өрсөлдөгчийн мод илүү байвал өөрийнхийгөө үзүүлэлгүй бууж өгөх)
nuts – шижир алт (тухайн тоглолтонд хожих магадлалтай хамгийн том мод)
odds – мод нийлэх эсвэл нийлэхгүй байх магадлалын харьцаа
off-suit – өнгө нийлээгүй гарын хөзөр
open-ended straight - дараалсан мод нийлэхэд 2 хөзөр дутах жишээ нь 9-8-7-х-х.
outs – мод нийлэхэд шаардагдаж буй дэлгэгдээгүй хөзөр (жишээ нь, гарын болон газарт эргэсэн хөзрүүд дотор 4 бундан байвал цаана нь 9 бундан гарах магадлалтай)
hand/card – гар/гарын хөзөр
over-pair - газарт эргэсэн хөзрийн хосоос илүү гарах гарт нийлсэн хос хөзөр
pot – банк (тухайн тоглолтын явцад тоглолтонд оруулж тавьсан бооцооны дүн)
pot odds – тухайн тоглолтын банкны хэмжээ болон тавих гэж буй бооцооны харьцаа.
raise – өсгөлөө (өмнөх тоглогчийн хийсэн бооцоог өсгөх)
re-raise – дахин өсгөлөө (өмнөх тоглогчийн өсгөсөн бооцоог дахин өсгөх)
rake – үйлчилгээний хөлс
represent -
betting round -
semi-bluff – буудахтай төстэй боловч дараагийн эргэх хөзөр дээр хожих боломжтой болно хэмээн тооцоолж буудах
set – гарын хос хөзөр газарт эргэсэн эхний гурван хөзөртэй нийлж гурван ижилтэй болох
short stacked – хасаа дутах (тоглолтын явцад хасаа дуусч бооцоо тавих боломжгүй болох нь нэг бол их хэмжээгээр хасаагаа алдах байсан явдлаас зайлсхийхэд тустай боловч ахиу хожилоо алдах байдалд ч хүргэнэ.)
showdown – дахин бооцоо тавих шаардлагагүй болсоны дараа гарын хөзрүүдээ дэлгэн үзүүлэх
side pot – ямар нэг тоглогч бүх хасаагаараа бооцоо тавьж, бусад тоглогчид цаашид үргэлжлүүлэх тохиолдолд бүгдийг хийсэн тоглогчийн тавьсан бооцооноос илүү гарсан хасаагаар дагавар банк үүсгэх
slowplay – сунжруулах (хожих магадлал өндөртэй сайн мод нийлсэн хэдий ч бусад тоглогчдоос илүү хасаа авах зорилгоор бооцоог өсгөхгүй байх, өсгөсөн бооцоог нь тавих зэргээр тоглох)
steal – хулгайлах (өрсөлдөгчид эргэлзсэн байдалтай байх эсвэл бооцоо өсгөхгүй байгааг ажиглан огцом их хэмжээний бооцоо тавьж банкыг хулгайлан авах)
straight – дараалсан мод
suited – ижил өнгийн гарын хөзөр
tight – гарт тааруу хөзөр ирсэн тохиолдолд тоглолтын эхлэлтийн явцад ихэвчлэн бууж өгдөг, харин гарт сайн хөзөр ирсэн тохиолдолд л хааяа нэг тоглолтонд оролцдог тоглогч
loose – тоглолт болгонд ихэвчлэн оролцдог тоглогч
under the gun – албан хүчээр улаа тавьсан тоглогчийн дараа улны бооцоо тавих
value – банк болон тавих гэж буй бооцооны харьцаа
buy-in – тухайн ширээний тоглолтонд оролцохын тулд худалдан авах хасааны дээд болон доод хэмжээ


God is a DJ

Return to “ПОКЕР СОНИРХОГЧИД”

cron