Ёооов Ёооов Бух Санжаа Тиймээ Санжаагын талаар товчхон хүүрнэе. Гэхдээ сагс тоглож чадахгүй өрөөл татанхай эцэнхий Санжа

#1
Ёооов Ёооов Бух Санжаа
Тиймээ Санжаагын талаар товчхон хүүрнэе. Гэхдээ сагс тоглож чадахгүй өрөөл татанхай эцэнхий Санжаа найзынхаа талаар биш түүнийг 10 нугалсан дайны биетэй Бажигийн толгойноос 2 дахин том толгойтой Арын сайхан Хангай нутгийн хүү Хашаатын Медьвед МУ н аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбын талаар hustle шаая.
Монгол бөхийн түүхэн дэх онцгой аваргуудын нэг бол яахын аргагүй Санжаадамба. Цэргийн арслан байхаасаа заалны барилдаанд базаж эхэлсэн цаг үеээс л түүний нэр түмэнд түгэж алдарт боов нь яг л pornhub н одууд шиг нэрд гарч эхэлсэн билээ. Монгол бөхийн өргөө даяар энд тэндгүй аврал эрэн орилж орилж байгаа Еврей нар шиг Санжаадамбаа боовноосоо гэдэг үг сүүлдээ бүр чихнээс цус гоожмоор санагдтал шаадаг байлаа. Үнэхээр улсын, аймгийн, сумын ямар ч цолтой бөх байсан Санжаадамба зүгээр цуйвангийн гурил шиг элдээд базаад хуниад гардаг байсан үе л дээ.
Санжаагийн идэш уушны тал дээр бол үнэхээр дийлдэшгүй араатан. Нэгэн заалны барилдаан болох эхлэх үеээр бөхийн өргөөний хойд талын автобусны буудлын хажуу дах Монгол бөх гэдэг цайны газар орж ирээд 50 бууз халуун савтай цайг 5 минутанд сэвж хаячаад жоохон ч гэсэн гол орлоо гээд гараад явж байсан удаа ч бий. За тэгээд Бөх билэгт дэвжээ галд гарвал Санжаагийн хоолны сав зүгээр том төмпөн шаасан. Хоол гарах үеээр Санжаагийн төмпөнд том том бүхэл мах, шаант чөмөг эд нар шидчихдэг байсан гэхээр ходоод гэдэс нь ямар том аж үйлдвэрийн завод байсан гэдэг нь тодорхой.
Санжаадамба маань нэг хэсэг Монгол бөхийн өргөөн дэх барилдаануудыг заримдаа маш эрт машиндаад дуусгадаг байсан нь “Эхнэрийн урхи” кино нүдэнд нь харагдаад үзэх гээд яардаг байсантай холбоотой. Цэргийн арслан байхаасаа цаг минутаар бяр тэнхээ, хүч чадал, бие хаа нь зузаарч байсан Санжаадамба хонь чанадаг хөмөрсөн тогоо шиг гэдэснийхээ цаанаас шээдгээ харахгүйн зовлон бас тохиолдож эхэлсэн гэдээг. Аргачгүй дээ Санжаадамбын арьс гэдэг бол зүгээр л энгийн хүнийхээс 10 дахин зузаан, мумигийн булшинд хэдэн зуун жил хадгалсан элдчихсэн бухын арьс шиг л болчихсон зүйл шүү дээ.
За тэгээд Тамирын голоо цалгитал Тайхар чулуугаа халгитал барилддаг Санжаадамбдаа нутгийн зон олон, барилдааныг нь шимтэн үздэг, боовонд нь амташсан бүгд Ресфект шаая.
Хашаат нутгийн баавгай Санжаадамбын 5-н туухай шиг азарга том хүрэл зүрхэнд сүүдэр бүү тусаг!
Хашаат нутгаас бадарсан омог
Хамаг Монголдоо цацарсан домог
Лалрууд бүгд Ресфект!
#Сэрэлээ
Image



Return to “БӨХ сонирхогчид”

cron